Алтан Залаа ХХК нь 1996 онд Төв аймгийн Жаргалант суманд байгуулагдсан. Үүсгэн байгуулагч нь Ховд аймгийн Булган сумын харьяат Бүрэнгийн Баатаржав, Архангай аймгийн Цэцэрлэг сумын харьяат Дагдангийн Цэвэлмаа нар юм. Үүсгэн байгуулагч нар нь Монгол улсын ХААДС-г механик инженер, үрийн агрономч мэргэжлээр 1978,1979 онуудад төгсөж Төв аймаг, Төв аймгийн Нөхөрлөл, Атар, Цээл, Жаргалантын САА-д ажиллаж байсан ба зах зээлийн шилжилтийн дараа 1996 онд Алтан Залаа нөхөрлөлийг үүсгэн байгуулж өдий хүртэл ажиллаж байна.